Казахстанд осолдсон автобусанд Монгол иргэд байжээ


Алмата-Усть-Каменогорскийн хурдны зам дээр автобус онхолдож, дөрвөн хүн бэртэж гэмтсэн талаар Бүгд Найрамдах Улсын Аж үйлдвэр, дэд бүтцийн яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Тодруулбал, Казахстаны зүүн хэсэгт байрлах Аягоз хотын Айгыржал тосгон, Алмата-Усть-Каменогорскийн хурдны замын 812 км-т есдүгээр сарын 25-ны өглөөний 06:20 цагийн үед зам тээврийн осол гарсан байна.

Урьдчилсан мэдээллээр, 812LKB05 улсын дугаартай автобус (хоёр жолоочтой)-аар 23 зорчигч зорчиж явсны дотор Монгол Улсын 14 иргэн байжээ. Жолооч унтсаны улмаас осол гарсан байж болзошгүй байгаа аж.

Тус тээврийн хэрэгсэл нь 2019 оны зургадугаар сарын 17-ны өдөр техникийн үзлэгт хамрагдсан бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийг хүртэл хүчинтэй аж.

Аягоз хотын цагдаагийн газрын Тусгай хэлтсийн төлөөлөгчид ослын газар руу явжээ. Тус хэлтсээс ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх юм байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Зочин Өчигдѳр

Achaanii hurdnii zam