“Налайхын залуус Бүтээлчээр манлайлцгаая” хөгжлийн төлөө форум болно


Налайх дүүргийн “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооноос “Налайхын залуус Бүтээлчээр манлайлцгаая” хөгжлийн төлөө форумыг 2019.10.05-нд Налайх дүүргийн Соёл урлагийн ордонд зохион байгуулах гэж байна. Уг форумд Налайх дүүргийн 8 хороо, Төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл 500 залуус оролцож, боловсрол, бизнес, хот төлөвлөлтийн салбар хэлэлцүүлгүүдийг хийж, Налайх дүүргийн хөгжлийн сэдвээр хамтдаа ярилцах шийдэл гаргах юм.

Налайх дүүргийн залуучууд форумаас гарсан санаачлагаа Налайх дүүргийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлэх юм.

Уг форумын дараагаар Налайх дүүргийн Соёл урлагийн ордны урд талбайд үдшийн шоу зохион байгуулагдана. Уг шоунд Улаанбаатар чуулга, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид болон Никитон хамтлаг ирж ая дуугаа өргөх болно. Залуучуудаа Налайх дүүргийнхээ хөгжлийн төлөө хамтдаа Бүтээлчээр манлайлцгаая.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Зочин Өчигдѳр

Hun bolgon nano tehnologiig buteej chadna undsen huulid uhaantai ochih estoi humuusee