Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй долоон хүнийг элчин сайдаар томилохыг дэмжлээ


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжжээ.

Үүнд:

  • Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг Италид,
  • Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Болормааг Францад,
  • ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүхийг Чех улсад,
  • БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэлийг Болгарт,
  • ГХЯ-ны ХШҮДАГ-ын дарга Б.Баярсайханыг Беларусьт,
  • ҮАБЗ-ийн ахлах референт Ч.Баттөмөрийг Киргиз улсад,
  • Гадаад харилцааны яамны АОДАГ-ын дэд дарга Д.Ганболдыг Эмират улсад суух Элчин сайдаар томилохыг тус, тус дэмжсэн байна. Энэ шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилна, дараа нь УИХ-аар оруулж батлуулна.
Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.