Зах, худалдааны төвүүдийг хаахгүй


Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөөд буй. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.

Үүнтэй холбоотойтойгоор сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиудын хичээлийг ирэх гуравдугаар сарын 02-ныг хүртэл хаасан. Гэтэл үүний хажуугаар зах, худалдааны төвүүдийг мөн хаах нь гэсэн яриа иргэдийн дунд гараад буй юм. 

Харин эл мэдээллийг албаныхан үгүйсгэж байна. Тодруулбал НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн төв болон НМХГ-аас "Зах, худалдааны төвүүдийг хаана" гэх мэдээллийг худлаа гэлээ. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.