ХОВД: Баатрын нуруунд ирвэс нутагшиж буй.

Ховд аймгийн аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг бол Баатархайрханы нуруу юм.

Алтайн 13 хайрханы нэг бөгөөд д.т.д 3984 метр өргөгдсөн, мөнх цаст уул юм.  Нутгийн зарим иргэд тус уулыг Баатарын нуруу хэмээн нэрлэдэг.
Зуны улиралд Зэрэг сумын иргэд Баатархайрхан ууланд зусдаг бөгөөд зусландаа зөвхөн тэмээн жингээр нүүдэл хийж гардаг. Баатархайрхан уул нь янгир, угалз, ирвэс, чоно зэрэг ховор амьтадтай. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд Баатархайрханы нуруунд нутагладаг ирвэсийн тоо толгойг автомат камерын тусламжтайгаар тоолоход (2017 онд) 34 бодгаль нас бие гүйцсэн ирвэс байгааг тогтоожээ.

source: montsame

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *