Нийгэм

Фото сурвалжилга: Сэлбэ голын 21,340 тонн мөсийг зөөн тээвэрлээд байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж буй. Одоогийн байдлаар нийт 21,340 тонн мөсийг тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна. Мөс зөөх ажлыг нийт 373 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байгаа юм. Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүссэнээс Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 …

Фото сурвалжилга: Сэлбэ голын 21,340 тонн мөсийг зөөн тээвэрлээд байна Read More »

Метроны шугам Толгойтоос Амгалан хүртэл үргэлжилнэ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн …

Метроны шугам Толгойтоос Амгалан хүртэл үргэлжилнэ Read More »

Ээлжит “Туризм тайм” арга хэмжээ

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ээлжит “Туризм тайм” арга хэмжээ доорх сэдвийн хүрээнд зохион байгуулагдахаар бэлэн боллоо. Та бүхэн хүрэлцэн ирж идэвхтэй оролцоно уу. Мөн дараагийн дугаарт хамтран ажиллах байгууллагуудыг бүртгэж байна. Бүртгэлийг 99072779, 99109816 утсанд авна.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй томилгооны сонсголыг зохион байгуулна

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Бүртгэл: 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол …

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй томилгооны сонсголыг зохион байгуулна Read More »

“Мөнх-Шинэ хөдөө сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Мөнх-Шинэ хөдөө сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэг /2024.01.03/ өдөр боллоо. Энэхүү хэлэлцүүлгэээр Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулахаас гадна эрдэмтэн, судлаачид оролцож, бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогын шинэчлэл, бэлчээрийн тулгамдсан асуудал, улсын бэлтгэлийн тогтолцоо, мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг боловсронгуй болгох, сумын хөгжлийн системийн шинжилгээ зэрэг олон асуудлаар илтгэл тавьж,  хэлэлцэв.  Хэлэлцүүлгийг нээж …

“Мөнх-Шинэ хөдөө сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Read More »

Газрын хэвлийд халдах гэмт хэргийг илрүүлжээ.

Экологийн цагдаагийн албанаас орон нутагт хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтын явцад Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал тус аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Цамхаг”, 3-р багийн нутаг “Хуурай ам” гэх газар,  Мандал сумын нутаг Ноён ууланд  нэр бүхий иргэд бүлэглэн том оврын техник хэрэгсэл …

Газрын хэвлийд халдах гэмт хэргийг илрүүлжээ. Read More »

Баяр наадмын тасалбарыг 7 дугаар сарын 1-нээс цахимаар борлуулна.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн авто зогсоолд байрладаг автомашины зогсоолын зөвшөөрлийг хоёр дахь жилдээ enaadam.mn сайтаар дамжуулан долоодугаар сарын 1-ний өдрийн 11.00 цагаас эхлэн борлуулна. Улмаар долоодугаар сарын 5-нд борлуулалтыг хаах юм. Энэ жилийн цахим …

Баяр наадмын тасалбарыг 7 дугаар сарын 1-нээс цахимаар борлуулна. Read More »

Монголчуудын геннисийн амжилтууд.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохион бүтээгч З.Түмэн-Өлзийн үүсгэн байгуулсан Оюун ухааны олон улсын музей нь дэлхийн хамгийн олон шатартай музейгээр шалгарч Геннисийн номонд бичигджээ. Тэрээр тус музейг 1988 онд байгуулсан ба өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна. З.Түмэн-Өлзий нь сүүлийн 55 жилийн турш шатрыг Монголоос гаралтай гэдгийг батлахын тулд төрөл бүрээр нь урлаж …

Монголчуудын геннисийн амжилтууд. Read More »

Наадмын үеэр худалдаа, үйлчилгээний 630 зөвшөөрөл олгоно.

Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийт 630 зөвшөөрөл олгохоор төлөвлөжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд Хүнсний болон хүнсний бус худалдааны 95 асар, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ(хуушуур)-ний 195 асар, нийт 290 асраар худалдаа, үйлчилгээ зохион байгуулна. Үүнд: -БЗД-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -70 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-25 асар -ХУД-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -55 асар, хүнсний болон хүнсний …

Наадмын үеэр худалдаа, үйлчилгээний 630 зөвшөөрөл олгоно. Read More »

ХӨВСГӨЛ: Аялагч, жуулчдад зориулсан “Sunset moment” эхэллээ.

Хөвсгөлд зочлох жилийн хүрээнд “Sunset moment” гадаа талбайн арга хэмжээг  Мөрөн хотын төв Чингүнжавын талбайд 7 хоног бүрийн Пүрэв, Баасан, Бямба, Ням гарагуудад  зохион байгуулж эхэллээ. “Sunsent moment”  гэдэг нь нар жаргах мөчид  уулзацгаая гэсэн утгатай юм. Энэ үеэр Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн үзүүлбэрийг үзэж  хамтдаа дуулж  бүжиглэх боломжтой юм.   Мөн нээлттэй микрофон аялах бөгөөд …

ХӨВСГӨЛ: Аялагч, жуулчдад зориулсан “Sunset moment” эхэллээ. Read More »