Гадаад мэдээ

Эрчим хүчний салбарын CO2-ын ялгарал түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.

Дэлхийн эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал өнгөрсөн онд Парисын гэрээний үүрэг амлалттай эсрэгцэж түүхэн дээд үзүүлэлтэд хүрснийг даваа гарагт танилцуулсан томоохон судалгаа харууллаа. Их Британид төвтэй Эрчим хүчний хүрээлэнгийн Дэлхийн эрчим хүчний статистикийн тайланд дурдсанаар, эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зэргээс ялгарсан нүүрстөрөгчийн давхар ислийн /CO2/ ялгарлын хэмжээ 2022 онд 0.8 хувиар өсөж, шинэ дээд …

Эрчим хүчний салбарын CO2-ын ялгарал түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Read More »

“Титан” шумбагч аппаратын сэгийг татаж гаргажээ.

АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхан Атлантын далайн гүнд сүйрсэн “Титан” шумбагч аппаратын сэг, уг аппарат сүйрэх үед амиа алдсан хүмүүсийнх байж болзошгүй гэж таамаглаж байгаа цогцсын үлдэгдлийг далайн ёроолоос татаж гаргаж, Канад улсын Сент Жонс хотын усан боомтод лхагва гарагт хүргэжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр, хэлтэрхийнүүд дунд шумбагч аппаратын их биеийн доод хэсэг болон арын таг олджээ. Цогцсын үлдэгдэлд АНУ-ын эмнэлгийн мэргэжилтнүүд албан ёсны …

“Титан” шумбагч аппаратын сэгийг татаж гаргажээ. Read More »

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал өндөрлөлөө.

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима Монгол Улсад 2023 оны 6 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Фатима айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй …

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал өндөрлөлөө. Read More »

Хятадын саятан 27 дахь удаагаа элсэлтийн шалгалтад ороод унажээ.

Саяхан Хятад даяар зохион байгуулагдсан их сургуулийн элсэлтийн шалгалтад 13 сая орчим хүүхэд залуус оролцсон юм. Тэгвэл 1983 оноос хойш уг шалгалтыг өгч байгаа Хятадын 56 настай саятан 27 дахь удаагаа унасан байна. Лянь Ши нийт 750 онооноос 424 оноо авч, их сургуульд элсэх босгыг давахад ердөө 34 оноо дутсан байна. Сичуань мужийн харьяат тэрбээр авсан …

Хятадын саятан 27 дахь удаагаа элсэлтийн шалгалтад ороод унажээ. Read More »