admin

Фото сурвалжилга: Сэлбэ голын 21,340 тонн мөсийг зөөн тээвэрлээд байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж буй. Одоогийн байдлаар нийт 21,340 тонн мөсийг тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна. Мөс зөөх ажлыг нийт 373 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байгаа юм. Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүссэнээс Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 …

Фото сурвалжилга: Сэлбэ голын 21,340 тонн мөсийг зөөн тээвэрлээд байна Read More »

Метроны шугам Толгойтоос Амгалан хүртэл үргэлжилнэ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн …

Метроны шугам Толгойтоос Амгалан хүртэл үргэлжилнэ Read More »

Ээлжит “Туризм тайм” арга хэмжээ

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ээлжит “Туризм тайм” арга хэмжээ доорх сэдвийн хүрээнд зохион байгуулагдахаар бэлэн боллоо. Та бүхэн хүрэлцэн ирж идэвхтэй оролцоно уу. Мөн дараагийн дугаарт хамтран ажиллах байгууллагуудыг бүртгэж байна. Бүртгэлийг 99072779, 99109816 утсанд авна.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй томилгооны сонсголыг зохион байгуулна

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Бүртгэл: 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол …

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй томилгооны сонсголыг зохион байгуулна Read More »

Сонгуулийн ерөнхий хорооны шинээр томилогдсон гишүүд тангараг өргөв

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох тогтоолын төслийг баталснаар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ …

Сонгуулийн ерөнхий хорооны шинээр томилогдсон гишүүд тангараг өргөв Read More »

Ч.Хүрэлбаатар: Монгол улсын гадаад валютын улсын нөөц 4 тэрбум 918 сая ам.доллар болж өслөө.

2023 оны 12-р сарын 31-ний эцсийн байдлаар Монгол улсын гадаад валютын улсын нөөц 4 тэрбум 918 сая ам.доллар болж өслөө. 5 тэрбум болоход 82 сая доллар дутуу байна. Валютын нөөц хангалттай байх нь эдийн засаг тогтвортой байх, төгрөгийн ханш тогтвортой байхад ихээхэн чухал нөлөөтэй. Дажгүй шүү хэмээн жиргэлээ.

Р.Раш: Хоёр танхимтай парламент байх нь хамгийн зөв

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан түүхт 31 жилийн ойг тохиолдуулан АИХ-ын анхны депутатуудын нэг, УИХ-ын гишүүн, ЗТАЖ-ын сайд асан Р.Рашийг “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа. -Шинэ Үндсэн хуулийг баталсан анхны ардчилсан парламент 430 депутаттай байсны нэг нь та. Тэр үйл явдал анх хэрхэн эхэлж байв? -1988 онд Үндсэн хуулийг шинэчлэн найруулах талаар тухайн үеийн …

Р.Раш: Хоёр танхимтай парламент байх нь хамгийн зөв Read More »

“Мөнх-Шинэ хөдөө сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Мөнх-Шинэ хөдөө сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэг /2024.01.03/ өдөр боллоо. Энэхүү хэлэлцүүлгэээр Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулахаас гадна эрдэмтэн, судлаачид оролцож, бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогын шинэчлэл, бэлчээрийн тулгамдсан асуудал, улсын бэлтгэлийн тогтолцоо, мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг боловсронгуй болгох, сумын хөгжлийн системийн шинжилгээ зэрэг олон асуудлаар илтгэл тавьж,  хэлэлцэв.  Хэлэлцүүлгийг нээж …

“Мөнх-Шинэ хөдөө сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Read More »

Газрын хэвлийд халдах гэмт хэргийг илрүүлжээ.

Экологийн цагдаагийн албанаас орон нутагт хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтын явцад Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал тус аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Цамхаг”, 3-р багийн нутаг “Хуурай ам” гэх газар,  Мандал сумын нутаг Ноён ууланд  нэр бүхий иргэд бүлэглэн том оврын техник хэрэгсэл …

Газрын хэвлийд халдах гэмт хэргийг илрүүлжээ. Read More »