Улс төр

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал өндөрлөлөө.

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима Монгол Улсад 2023 оны 6 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Фатима айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй …

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал өндөрлөлөө. Read More »

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Чайна энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Гашуунсухайт боомт болон БНХАУ-ын Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх талаар илэн далангүй …

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Read More »

Улаанбаатарын Их дуулгын дараа ОУЖБХ жүдочдын чансааг шинэчиллээ.

Олимпийн оноо олгодог дэлхийн хэмжээний том тэмцээнийг Монгол Улс хоёр дахиа зохион байгуулсан нь “Улаанбаатарын Их Дуулга-2023”. Монголын жүдочид энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцож, 2 алт 4 хүрэл медаль хүртсэн үзүүлэлтээр нийт 41 орноос 3-р байр эзэлсэн юм. Харин Улаанбаатар Их Дуулга тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ.   Шинэчилсэн …

Улаанбаатарын Их дуулгын дараа ОУЖБХ жүдочдын чансааг шинэчиллээ. Read More »

БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РЕТНО Л.П.МАРСУДИ МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди 2023 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Индонезийн Гадаад хэргийн сайдын түвшинд 10 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог юм. Монгол Улсын Зүүн өмнөд Азийн улс …

БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РЕТНО Л.П.МАРСУДИ МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА. Read More »

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв.

 БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо Хятадын Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв. Нийслэл Бээжин хотын Тяньаньмэний талбайн төв хэсэгт байрлах Хятадын Ардын баатруудын хөшөөг 1958 онд босгосон бөгөөд шинэ Хятад улсыг байгуулах, эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшил, ард түмнийхээ …

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв. Read More »

Орхон: ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг 12 сая төгрөгөөр урамшууллаа.

Аймгийн ЗДТГ-аас ЭЕШ-д 800 оноо авсан 12 сурагчийг тус бүр нэг сая төгрөг, тэднийг шалгалтад бэлдсэн багш тус бүрийг 500 мянган төгрөгөөр урамшууллаа. Мөн улсын чанартай олимпиадад амжилт үзүүлсэн багш, сурагчдыг шагнаж урамшуулсан юм. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ш.Ганболд, БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт нар гардуулан өглөө.  Орхон аймагт 3440 хүүхэд 10 судлагдахуунаар Элсэлтийн …

Орхон: ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг 12 сая төгрөгөөр урамшууллаа. Read More »

ДОРНОД: Улаан хөлт хөгчүү шувуу Чух нуураас Хонконгийн Май По парк хүртэл нисжээ.

Уржнан жилийн наймдугаар сард Чух нуурт бөгжилсөн улаан хөлт хөгчүү шувуу энэ оны гуравдугаар сард Хонконгийн Май По паркад нисэж байгаа нь бүртгэгджээ. Түүнчлэн 2019-2020 оны хооронд бөгжилсөн өөр нэг шувуу энэ оны тавдугаар сард Чух нуурт дахин ирсэн байна. Сонирхуулахад, 2019-2022 онд “Чух” шувуу судлалын сууринд бөгжилсөн эргийн шувуудаас дөрвөн зүйлд хамаарах 22 бодгаль дахин ажиглагдсан гэж мэдээлэв. …

ДОРНОД: Улаан хөлт хөгчүү шувуу Чух нуураас Хонконгийн Май По парк хүртэл нисжээ. Read More »

Дэлхийн сонин хачин амьтад

2. Жигнэмэг таслагч -Шүдтэй нь холбож түүнд ийм нэр өгчээ. Учир нь энэхүү аварга загасанд дээд шүд гэж байдаггүй юм. Далайн түвшнээс доош 3.7 км-ын гүнд амьдардаг уг аварга загас нь ердөө л 42-56 см байдаг. Бие нь хар хүрэн өнгөтэй бөгөөд том хоёр нүд болоод жижиг хос сэрвээтэй аж. Үхсэн загасны сэг зэмээр хооллодог …

Дэлхийн сонин хачин амьтад Read More »

БАЯН-ӨЛГИЙ: Бага Түргэний хүрхрээний аяллын маршрут

Гадаад, дотоодын аялагчдын анхаарлыг зүй ёсоор татдаг Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт газруудын нэг бол Цэнгэл сумын нутаг дэвсгэрт оршдог Бага Түргэний хүрхрээ юм. Тус аймгийг зорин ирэгсэд Алтай Таван Богд уулын дараа Бага Түргэний хүрхрээг үзэж сонирхохыг хүсдэг. Тийм учраас аялагчдын тоогоор Алтай Таван Богдын дараа ордог. Тухайлбал, өнгөрсөн онд тус аймагт ирсэн дотоодын аялагчдын тоо …

БАЯН-ӨЛГИЙ: Бага Түргэний хүрхрээний аяллын маршрут Read More »

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын эдийн засгийн форумын Ерөнхийлөгчтэй уулзаж, “Зуны Давос”-ын нээлтэд оролцлоо.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд оролцож, Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Швабтай уулзалт хийв.   Цар тахлын дараах эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтийг хангахад, мөн геополитикийн шинэ нөхцөл байдлаас үүссэн сорилтуудыг …

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын эдийн засгийн форумын Ерөнхийлөгчтэй уулзаж, “Зуны Давос”-ын нээлтэд оролцлоо. Read More »